Иракийн цуст ням гариг

Өчигдөр буюу ням гаригт Иракт хоёр ч удаа дараалласан халдлага болж 44 хүн амь насаа алдаж 133 хүн шархаджээ. Олон хүний амь насанд хүрсэн энэ аллагын талаар тус улсын дотоод хэргийн сайд Синьхуа агентлагт мэдээллэсэн байна.

Гэрчүүдийн мэдээлж буйгаар үл таних буутай этгээд гудамжинд гэнэт гал нээж хаа сайгүй хүмүүс рүү автомат буугаараа шүршиж эхэлсэн байна. Түүний суманд хүүхэд эмэгтэйчүүд ч хүртэл өртөж амь алдсан гэнэ. Харин түүний дараагаар хоёр машин дэлбэрч ойр орчинд байсанхүмүүс хүндээр шархдаж гэмтэж, 16 хүн амь насаа алдсан байна. Дэлбэрэлт хар захын ойролцоо болсон учир ийнхүү олон хүн өртсөн юм. Энэ бүхэн нийслэл Багдад хотоос 65 км-ийн зайд орших Бачиба хотод болсон.

Удаах халдлага ойролцоох Мешатал хотод болсон бөгөөд 12 машин цувран дэлбэрсэний улмаас 28 хүн амь насаа алджээ.

Одоогийн байдлаарчухам ямар этгээдүүд үйлдсэн ньтодорхой биш байгаа ч лалын хэтдарвагч бүлэглэлийнхэн үйлдсэн хэмээн таамаглаж байна.

Сүүлийн жилүүдэд Иракт иймэрхүү халдлага ихээр гарах болсон бөгөөд НҮБ-ын гаргасан судалгаагаар гэнэтийн халдлагын золиос болон 4000 гаруй хүн амь насаа алдсан гэв. Харин тэгээр хүмүүсийн 804 нь өнгрөсөн найм дугаар сард нас барцгаажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ