300 мянган япончуудыг нүүлгэн шилжүүлэв

Японы төв хэсгийг дайрсан Ман-И хар салхины улмаас бараг 300 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхлээд байна. Үүний гол шалтгаан нь Фукушимагийн АЦС-ын бохирдолд хүмүүс өртөж болзошгүй хэмээн сэрэмжилж байгаа.

Хар салхи ням гаригийн өглөөнөөс эхлэн шуурсан бөгөөд Тоёохаши болон Айчи хэсгийг ихэвчлэн дайрч тус бүс нутгийн зарим хэсэгт хөрсний нуралт ч үүссэн байна. Хар салхи цагт 162 км цагийн хүчтэй салхилж байсан хэмээн Японы цаг агаар судлалын агентлаг мэдээллээ.

NHK телевизийн мэдээлж буйгаар хар салхины дараагаар одоо хэр нь дөрвөн хүн ор сураггүй алга болсон гэнэ. Харин 65 хүн үеийн ус болон хөрсний нуралтын улмаас гэмтэж бэртсэн байна. Түүнчлэн 860 гаруй барилга байшин үеэр автжээ. Одоо хар салхи цагт 55 км-ийн хурдтайгаар хойд нутгийг чиглэж байна.

Хотын гудамж тэр аяараа усанд автсан бөгөөд аврах албаныхан өвдгөөр татсан гүнзгий ус туулан иргэдэд үйлчилж байгаа ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ