Вашингтонд буутай этгээд дахин 13 хүний аминд хүрлээ

Даваа гарагт Вашингтон хот дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний цогцолборт буун дуу гарснаар амь үрэгдсэн хүний тоо 13 болжээ. Наанадаж арван хүн шархадсан байна. Вашингтон хотын дарга Винсент Грэй ингэж мэдээлжээ.
Амь үрэгдэгсдийн дотор буудсан гэмт хэрэгтэн ч бас байгаа аж.Холбооны улсын мөрдөх товчооны мэдээлснээр, энэ нь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байсан Техас муж улсын оршин суугч 34 настай Аарон Адексис гэгч байжээ. Тэр ганцаараа юу, эсвэл хамсаатантай байсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Түүний энэхүү үйлдлийн шалтгааны тухай ямар ч мэдээ байхгүй байна.Вашингтоны цагдаагийн байгууллагын сүүлчийн мэдээгээр, энэ хэрэг явдалтай холбогдуулан наанадаж бас нэг хүнийг эрэн сурвалжилж байгаа ажээ. Гэхдээ гэмт этгээд ганцаараа ажилласныг үгүйсгэхгүй байгаа юм.Түрүүнд нь хоёр хүнийг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлж байсныг хэвлэлд дурджээ.

Цогцолборын нэг байшинд даваа гарагийн өглөө барагцаалвал8 цаг 30 минутын орчимд буун дуу гарч эхлэсэн байна. Буудсан этгээд энэ хамгаалалттайбайшинд хэрхэннэвтэрч чадсан нь бас тодорхойгүй байна.Энэ хэрэг явдал болсонтой холбогдуулан Вашингтон хот дахьзасгийн газрын олон байгууллагад аюулаас хамгаалах арга хэмжээ чангатгасан ч,албаны хүмүүсийн хэлснээр, энэ хэрэг явдлыг террорын ажиллагаа хэмжээн үзэх ямар ч үндэслэл байхгүйбайгаа ажээ.

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний энэ цогцолбор Цагаан ордноос барагцаалвал таван километрт байдаг байна. Тэнд гурван мянга гаруй хүн ажилладаг ажээ. “Вашингтоны хөлөг онгоцны үйлдвэр” гэсэн нэрээр хүмүүсийн мэдэх энэ цогцолборыг 1799 онд байгуулсан байна.19 дүгээр зууны эхээр энд АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцуудад үйлчилгээ хийдэг байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед энэ цогцолборт тэнгисийн цэргийн сум хэрэгсэл үйлдвэрлэж байжээ. Өнөөдөр тэнд АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний удирдлагын байгууллагуудболон тэнгисийн цэргийн түүхийн төв байрладаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ