НҮБ Сирид химийн зэвсэг хэрэглэснийг нотоллоо

НҮБ-аас Сирид химийн зэвсэг хэрэглэсэн нь үнэн болохыг баттай баримттайгаар, өмнөх таамаглалуудаасаа илүү тод томруун дэлгэж байна. Өнгөрсөн сард Сирийн нийслэл Дамаск хотод иргэдийн эсрэг сарин хэмээх хорт хий бүхий химийн зэвсэг хэрэглэсэн нь тодорхой боллоо. Энэ тухайд өчигдөр НҮБ албан ёсоор мэдээлэл хийсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Энэ бол жинхэнэ цэргийн гэмт хэрэг” гэв.
Өнгөрсөн сараас эхлэн АНУ болон холбоотон улсууд Сири химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн нотолж байсанч НҮБ-ын шинжилгээний хариу баттай байх ёстой хэмээн хүлээзнэж байв. Харин өнөөдөр хүлээлт үүсгэж, талцахад хүргээд байсан асуудал ийнхүү нэг мөр хариу нь гарлаа. Одоо харин үүссэн нөхцөл байдал хэрхэн шийдэгдэх нь анхаарал татаж байна.
Сири нэгэнт химийн зэвсэг хэрэглэсэн нь тодорхой болсон учир АНУ Сири рүү агаарын цохиолт өгнө хэмээн зүтгэх нь дамжиггүй. Гэхдээ Барак Обама асуудлын дипломат аргаар шийдвэрлэнэ хэмээсэн билээ. Гэхдээ энэ бүхэн Сирийн Засгийн газар ямар хандлага үзүүлэхээс хамаарах болоод байна.
Ажиглагчдын үзэж буйгаар АНУ Сирид цохиолт үзүүлэхгүй байх магадлал бий. Учир нь Сири рүү довтолсноор АНУ болон ОХУ-ын харилцаа муудаж мэднэ. Тиймээс энэ асуудал харьцангуй энгийнээр шийдэдэж болох магадлалтай.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ