Кейт, Уильям хоёр байшингаа түрээслэж байна

Кембрижийн хунтайж, гүнж хоёр Уэльсээс Лондоны Кенсингтоны ордонд нүүж ирэх гэжбайна. Үүнтэй холбогдуулан тэдний хоёр жил суусан тансаг байшинг дахин түрээслэх гэж байна. Ингэхдээ шинэ суугчид хатан хааны гэр бүлийн төлөөлөгчидтэй уулзаж, танилцаж болох ажээ.
Англси арал дахь байшин дөрвөн унтлагын өрөөтэй, өөрөө тус бүрдээ хоёр ортой гэнэ.Нэг унтлагын өрөөнийх нь хажууд ОО-ийн өрөө, нөгөөгийнх нь хажууд шүршүүрийн бүхээг, ОО-ийн өрөөбүхий ванныөрөөбайдаг ажээ.Байшинд бас задгай зуух бүхий зочдын өрөө, гол тогооны өрөө, хувцасны өрөө болон туслах өрөө байдаг байна.
Хунтайж Жоржийг мэндлэхээс өмнө Уильям, Кейт хоёр Англсийн байшинд хоёулаа сууж байсан юм. Хүүхэд төрүүлсний дараа Кейтийн ээж Кэрол тэдэн дээр иржээ. Түүнчилэн хатан хааны хувийн үйлчлэгч байсан Антонелла Фресолонебас Англси аралд түр ирж, залуу эцэг, эхийн хоол ундыгхийж байсан байна.
Харинтүрүүнд нь хунтайж Уильям цэргийн албыг орхиж, гэр бүлийнхнийхээ хамт Уэльсээс явах гэж байгаагаа ззарласан юм.Тийнхүү ойрын үедхунтайж, гүнж хоёр хүү Жоржийн хамт Лондоны Кенсингтоны ордонд ирж суух бөгөөд уг ордны нэг жигүүрт нэг сая стерлингийн фунтийн засвар хийжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ