Свазиленд улсын ван арвантав дахь эхнэрээ сонгожээ

Свазиленд улсын ван гуравдугаар Мсватибас дахин гэрлэхээр шийдэж, арвантав дахь эхнэрээ сонгожээ. Ордны дэргэд бэрүүдийг харгалздаг Хлангабез Мдлулийн хэлснээр, загвар өмсөгч 18 настай Синдисве Дламини бүсгүй 45 настай вангийн шинэ эхнэр болсон байна. Ван түүнийг жил тутам зохиогддог “нишингийн бүсгийн” ёслолын үеэр харж таалжээ. Уламжлал ёсоор,вангийн таалалд нийцэхийг хүссэн бүсгүйчүүд жил бүрийн есдүгээр сард богинохон бэлхэнцэг өмсөн “нишингийн бүжиг” хийдэг байна.

Свазичүүдийн заншлаар, ван жил бүр эхнэр авч болдог ажээ. Африкийн цорын ганц хэмжээлшгүй эрхт хааны бас нэг гэргий болохыг хүссэн бүсгүйчүүд тоймгүй олон байдаг бөгөөд “нишингийн бүжигт” оролцохоор өрсөлдөгч бүсгүйчүүд Европоос ч очдог байна.Вангийн таалалд нийцсэн бүсгүйчүүд байшин, лимиузин болон жийп машин бэлгэнд авдаг ажээ.

Гуравдугаар Мсвати “Форбс” сэтгүүлээс гаргадаг жагсаалтаар, дэлхийн хамгийн баян 15 хааны нэг юм.Тэр 100 сая гаруй ам. долларын хөрөнгөтэй бөгөөд эхнэр тус бүрнь тусдаа ордонд суудаг ажээ.

Свазиленд бол дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг бөгөөд хүн амын 60% нь өдөрт 2 ам. доллар хүрэхгүй мөнгөөр амь зуудаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ