“Нью-Йорк Таймс” монгол хүүгийн гоц ухааныг бишрэв

Дэлхийн тавцанд монголын нэрийг гаргасан олон мундаг залуус бий. Оюуны цар хүрээ, авьяас билэгээрээ өндөр хөгжилэй улс орныих дээд сургуульд суралцах боломжийг хэн нэгний туслалцаагүй өөрсдөө нээсэн байдаг цөөхөн залуусын нэгийг танд танилцуулж байна. Түүнийг М.Баттүшиг гэдэг бөгөөд АНУ-ын алдарт Массачусеттсийн технологийн хүрээлэнд суралцахаар болжээ. Түүгээр ч барахгүй “Нью-Йорк Таймс” сонины нүүрэнд зочилоод амжсан байна. М.Баттүшигтэй тус сонины Боловсролын сэтгүүлч Лаура Паппано гэх бүсгүй монгол улсад зорин ирж сонирхолтой яриа өрнүүлээд буцжээ. Хамгийн олон уншигчтай дээрх сонинд “Улаанбаатарын гоц ухаант хүү” хэмээх гарчигтай нийтлэл гарсан байна.

Хүү 2012 оны наймдугаар сард байрныхаа гаражиндтавьсан бичил дохиололын систем хэрхэн ажилладаг тухай танилцуулгыг YouTube хуудсанд тавьсан нь MIT-ийн ажилчдад гүн сэтгэгдэл төрүүлжээ. Ингээд М.Баттүшиг хоёр сарын өмнөөс MIT-ийн онлайн сургалтад хамрагдаж олон улсын 150 мянган оюутнаас тэнцэж үлдсэн 340 сурагчийн нэг болсон юм. MIT-д элсэх 13-17 насны хорин оюутны нэг Баттүшиг хоёр дахь хэлээрээ шалгалт өгч гайхалтай өндөр оноо авсан байна.

zindaa.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ