Хүний махан хүнстэн 18 жилийн ялаар шийтгүүллээ

АНУ-ын Бостонхотын шүүхээс тус хотын оршин суугч 40 настай Жеффри Портвей гэгч эрд18 жилийн ял оноожээ. Тэрээр хүүхэд хулгайлсан болонхүүхдүүдийн махидэхийг завдаж байсан гэсэн хангалттай нотолгоо бүхий хэрэгт унаад байгаа юм. Шүүхээс Портвейд 21 жил 10 сарын ял оноосон боловч ялыг хөнгөрүүлж 18 жилээр тасалсан байна.
Өнгөрсөн баасан гаригт түүний гэрт нэгжлэг хийх үеэр хүүхдүүдийг хорьж, тамлахад зориулсан багаж хэрэгслүүд болон канибализмийн болон порнографийн олон төрлийн кино дүрс бичлэгүүд гарч ирсэн байна. Хэдийгээр эдгээр зүйлүүд илэрсэн ч хараахан хэн нэгэн хүүхэд түүний золиос болоогүй байсан юм. Тиймээс бусдын эрүүл мэнд, эрч чөлөөнд халдахыг санаархаж байсан гэж үзэн түүнд шүүхээс ял оноосон байна. Түүнчлэн Жеффри Портвейн гэрийн комьпютерээс бага насны хүүхдүүдтэй харилцсантэдэнд саналболгосон дүрс бичлэг, харилцан яриануудыг олсон байна.
Жеффри Портвей өмнө нь комьпютерийн оператор байжээ. Түүнийг хараахан эмнэлгийн шинжилгээгээр сэтгэцийн өөрчлөлттэй хэмээн тогтогоогүй байгаа ч цагдаа нар Портвейг төсөөллийн ерцөнцөд амьдардаг байж болох юм хэмээж байна. Түүний эрүүл мэндийн тэмдэглэлд бага зэрэг сэтгэл санааны өөрчлөлттэй хэмсэн байдаг ажээ. Учир нь түүнийг бага байхад эцэг эх нь салж тэрбээр сэтгэлийн ихээхэн дарамтанд бага насаа өнгөрүүлсний дээр найман настай байхдаа өөрийгөө ижил хүйстэн гэдгээ мэджээ. Тиймээс энэ бүх бүтэлгүй зүйлсийг төсөөлж, төсөөлсөн зүйлдээ итгэж ийм үйлдэл гаргасан байж болох юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ