Япончууд татвараа нэмэх нь

Япон улсын эдийн засаг өнгөрсөн нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үетэй харицуулахад 3.8 хувиар, хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.6 хувиар өссөн байна. Иенийн доллартай харьцах ханш суларч байгаа нь тус улсын экспортлогч нарт томоохон дэмжлэг үзүүлж байна. Токиогийн хөрөнгийн биржийн индекс оны эхнээс 40 орчим хувиар өссөн, өнгөрсөн долоо хоногт Токио хот 2020 оны зуны олимпыг зохион байгуулагчаар шалгарсан нь ерөнхий сайд Шинзо Абэ-д итгэх итгэлийг нэмэгдүүлсээр байна.

Тус улсын өрийн хэмжээ 1,000 триллион иенд хүрсэн бөгөөд энэ нь ДНБ-ний 200 хувьтай тэнцэх юм. Өрийн дарамтийг бууруулж, төсвийн алдагдалыг багасгах үүднээс ирэх дөрөвдүгээр сараас эхлэн Япон улсын засгийн газар худалдааны татвараа таван хувиас найман хувьд хүргэж болзошгүй байна. Татвар нэмэгдсэнээр төсвийн орлого хоёр триллион доллар буюу 20 тэрбум ам.доллар нэмэгдэх боломжтой болох юм. Тус улсын эдийн засаг татвар нэмсэнээс үл хамааран 2013 онд 2.8 хувиар өсөхийг Төв банкнаас нь мэдээлсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ