Японд 100-гаас дээш насны 50 мянга гаруй хүн байдаг байна

2013 он гарсаар Японд өндөр настай хүмүүсийн тоо 3 мянгаар нэмэгдсэн тухай тоо баримтыг тус орны Эрүүл мэндийн яам зарлажээ. Японы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, 100-гаас дээш насны япон хүмүүсийн тоо 54 мянга 397-д хүрсэн байна. Энэ үзүүлэлтээр эмэгтэйчүүд тэргүүлж байгаа бөгөөд 47 мянга гаруй япон эмэгтэй төрснийхөө зуу дахь өдрийгхэдийнэ тэмдэглэжээ.Харин эрэгтэйчүүдийн дунд ийм хүн ердөө 6 мянга гаруй байна.
Японы Эрүүл мэндийн яам есдүгээр сарын 16-ы даваа гарагт япончуудынтэмдэглэдэг Настай хүмүүсийг хүндэтгэх өдрийн өмнө дээрх тоо баримтыг нийтлүүлжээ.Японы оршин суугчдын дундаж нас эмэгтэйчүүдийнх 86, эрэгтэйчүүдийнх 79 байна.Засгийн газрын мэдэгдсэнээр, өнгөрсөн оны зун Японд 65-аас дээш насны 30 сая гаруй хүн аж төрж байгаа нь тус орны нийт хүн амын дөрөвний нэг орчим нь болж байна.
Шинжээчдийн хэлж байгаагаар, ирээдүйд Япон улс үндэстний хөгширөлтийн асуудалтай тулгарч мэдэхээр байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноос үзвэл,2060 он гэхэд Японы хүн амын 40 орчим хувийн нас 65-аас давах ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ