Нохой эзнийгээ санаандгүй буудчихжээ

Америкийн Техас муж улсын Уорт хотын оршин суугч эмэгтэйг нохой нь санаандгүй шархдуулжээ гэж “United Press Associated” агентлаг мэдээлсэн байна.

Би дробовик бууг хажуухандаа тавьчихаад, бямба гариг бүрт телевизор үздэг, харин нохой бууг санаандгүй унагаахад, буу авалцсан юм гэж нэрээ нууцласан 78 настай эмээ цагдаагийнханд хэлжээ. Сум түүний хөлийг оносон байна. Дараа өглөө нь эмэгтэй эмнэлэгт хандахад, цагдаа нар болсон явдлыг сонирхожээ.

“Энэ бол золгүй явдал, нохой ямар ч буруугүй хэмээн хохирогч хэлсэн” гэж цагдаагийн байгууллагын хэвлэлийн нарийн бичгийн дарга Шэррон Нил мэдэгдсэн байна.

Нохойноос болж галт зэвсэг санаандгүй авалцсан тохиолдол нэлээд гардаг ажээ. Өнгөрсөн хавар Массачусетс муж улсад цагдаагийн эрлийн нохой олдсон гар буунд санаандгүй хүрснээр буу сум алдаж харин ойр хавьд байсан хүмүүсээс хэн ч хохироогүй байна. 2011 онд Юта муж улсад анчны нохой бууны гохон дээр санамсаргүй гишгэснээр, эзнийхээ өгзгийг шархдуулжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ