Бостоны тэнэмэл эр олсон мөнгөө буцааж өгчээ

Америкийн Бостон хотын нэг тэнэмэл эр жуулчны гээсэн мөнгө, бусад баримт бичиг бүхий үүргэвчийг эзэнд нь буцааж өгч тус болжээ гэж “Boston Herald” сонинд бичсэн байна. Нэрийг нь хэлэхгүй байгаа тэр тэнэмэл эр цүнхийг худалдааны төвөөс олж, энэ тухайгаа цагдаагийн байгууллагад мэдээлжээ.
Үүргэвчийг нээж үзэхэд бэлэн мөнгө (2,4 мянган доллар) болон 39,5 мянган долларын замын чекүүд гарсан байна. Үүнээс гадна, цүнхэнд Хятадын иргэний паспорт болон бусад хувийн баримт бичиг байжээ. Удалгүй үүргэвчний хууль ёсны эзэн олдсон байна.
Харин тэр тэнэмэл эрийн үйлдэлд хариу талархсан эсэх нь тодорхойгүй байна.
Ингэхдээ сэтгүүлчидтэй ярилцсан эндхийн бусад тэнэмэл хүн өөрийн нөхрийг маш сайхан сэтгэлтэй хүн гэж үзэж байгаагаа нэгэн дуугаар хэлцгээжээ. Үүргэвч олсон эр ямар нэг тайлбар өгсөн эсэхийг сонинд бас дурдаагүй байна. 2013 оны хоёрдугаар сард мөн ийм нэг явдал болсон тухай мэдээлж байсан юм..Тэгэхэд Миссури муж улсын Канзас-Сити хотын нэг тэнэмэл эр бутархай мөнгөний хамт өөрт нь санаандгүй өгсөн бриллианттай бөгжийг эмэгтэйд буцаан өгсөн байна. Сүүлд нь сайн санаат хүмүүс шударга тэнэмэл эрд туслахаар мөнгө цуглуулж эхлэсэн тухай зарлаж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ