Жинхэнэ ядуус буюу Африкийн тарчигчууд

Зүүн Африкийн иргэдийн амьдрал 60 жилийн өмнөхөөс хамаагүй доошилж өлөн зэлмүүн амьдрагсдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй. Яг одоо ч тэр нэн ядуу 11 сая хүн хэлэн дээрээ юу ч тавилгүй хэд хонож, хүүхдүүд нь өлсгөлөнгийн эрхээр хорвоог орхиж байна. Сая сая хүмүүс хоол хүнсгүй эндээс тэнд хүртэл дүрвэж өлсгөлөнгөөс аврагдах аргаа хайсан ч тэд тусыг эс олжээ.
Дүрвэгсдийн хуаран ядуусаар дүүрч, олон улсын байгууллагаас ирэх тусламжийн хүнс хүлээн туйлдаж, ядарсан хүмүүс байх. НҮБ-ын гаргасан судалгаагаар Африкт жилд дунжаар 800 мянган хүүхэд хүнс тэжээлийн хомсдлоос болж нас барж байгааг тогтоожээ. Эдгээрээс гадна алан хядах бүлэглэлийн зүгээс ирэх халдлага, дайн тулааны уршгаар маш олон хүн өрөвдөлтэйгөөр үхэж байгаа. НҮБ болон бусад олон улсын байгууллагаас хүнс, усны тусламж ирдэг ч хаанаа ч хүрдэггүй гэх. Хар тивийнхэнд үхлийг санал болгож буй өнөөдрийн нөхцөл байдал хэзээ өөрчлөгдөх нь тодорхойгүй байгаа юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ