Солонгосын дайн дууссаны 60 жилийн ой боллоо


Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо Солонгосын дайнд оролцож явсан цэрэг дайчид, гадаадын хэдэн 100 ахмад дайчид болон уг дайнд амь үрэгдсэн дайчдын ар гэрийнхэн өчигдөр дайн дууссаны ойн баярыг тэмдэглэлээ. Тэд хоёр Солонгосын дайн дуусгавар болж, эвийн гэрээнд гарын үсэг зурсаны 60 жилийн ойг тэмдэглэж байгаа билээ.
Баярын энэхүү арга хэмжээнд дайнд Өмнөд Солонгосыг дэмжин оролцсон холбоотон улсууд болох Англи, Канад, Австрали, Шинэ Зеландын нийт 300 орчим ахмад дайчныг урьжээ. Түүнчлэн амь үрэгдсэн дайчдын дурсгалыг хүндэтгэх ажиллагаанд тэдгээр амь үрэгдсэн дайчдын ар гэрийнхэн ч ирсэн байв.
Хоёр Солонгосыг дайтахад дээрх дөрвөн орноос нийт 95 мянга орчим цэрэг дайчид Өмнөд Солонгосын цэргүүдтэй мөр зэрэгцэн дайтсан бөгөөд тэдгээрээс 1750 орчим цэрэг тулаанд амь эрсэдсэн байдаг.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ