Дилма Руссефф АНУ-д хийх уулзалтаа цуцлав

Эдвард Снөүдений анх задруулсан АНУ-ын Үндэсний аюулгүйн албаны тухай нууц мэдээлэл одоо хэр шуугиан тарьсаар байна. Бразилийн Ерөнхийлөгч хатагтай Д.Руссефф, газрын тосны “Петробрас” компанид тагнуулаа шургуулсан гэх яриа ид тархаж байна.

Энэ хэргээс болж хатагтай Дилма Руссефф АНУ-д хийх гэж байсан төрийн айлчлалаа цуцалсан тухай дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Харин Ерөнхийлөгч Б.Обама даваа гарагт хатагтай Дилма Руссеффтэй утсаар холбогдож хэргийн талаар зөвлөлдөн тагнуулын хэрэгт шалгалт хийж, нэн даруй шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдлээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ