БНХАУ-ын толгой баячуудын нэг хэрцгий халдлагад өртжээ

Хятадын толгой баячуудыннэг, “Вахаха” ундаа үйлдвэрлэдэг компанийн эзэн Зун Цинхоуүл таних хүмүүсийн балмад халдлагад өртсөн байна. Эндхийн хэвлэлд бичсэнээр, уг хэрэг өнгөрсөн баасан гарагт болсон хэдий ч, өнөөдөр л тодорхой болжээ.
Хятадын зүүн нутгийн Жэзян мужийн Ханжоу хотод гэрийнх нь ойролцоо түүнд халдсан байна. Гэмт этгээдүүд бизнесмэний солгой гарын дөрвөн хурууг тас огтолжээ. Эрх баригчид болсон хэрэг явдлыг мөрдөн шалгаж эхлэсэн бөгөөд Зун Цинхоу одоогоор тайлбар хийхээс түдгэлзжээ.
Хятадын “Хужунь” сэтгүүлд бичсэнээр, хохирогч 18,7 тэрбум ам. долларын хөрөнгөтэй ажээ.Энэ үзүүлэлтээр тэр БНХАУ-д хоёрт ордог байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарын толгой баян Ван Зяньлинь энэ жил тус улсын хамгийн баян хүнээр тодорсон бөгөөд тэр 22 тэрбум ам. долларын хөрөнгө аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ