Бельгид сайхан бүсгүй шалгаруулах анхны тэмцээн болжээ

1888 оны есдүгээр сарын 19-нд түүхэнд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах тэмцээх Бельги улсад болжээ. Шувтаргын хэсэгт“сайхан бүсгүйн” титмийн төлөө өрсөлдөхөөр21 бүсгүй тунаж, харин шалгаруулах шүүгч нарттүрүүнд нь явуулсан гэрэл зургуудаар бүсгүйчүүдийг сонгосон байна.Урьд нь болж байгаагүй тэр ер бусын тэмцээний дүнг мэдээлж байсан Скандинавын хойгийн нэг сонины сурвалжлагч бичихдээ,“Тэмцээн тун даруухан болж өнгөрлөө.Оролцогч бүсгүйчүүдийг өргөн олон мэдэх ёсгүй байсан учиртэд гаднын хүмүүст хаалттай тус тусдаа байшинд сууж, тэднийг битүү тэргээр тэмцээнд авчирч байлаа” гэжээ.Ингэхдээ тэмцээнийг үзсэн бүх эрэгтэй фрак , харин эмэгтэйчүүд урт даашинж өмссөн байжээ.
Гваделупа хотын 18 настайбүсгүй Берта Сукаре түрүүлж, 5 мянган франкийн шагнал авсан байна.Дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах анхны тэмцээн 1951 онд Лондон хотод болсон юм. Энд “Ертөнцийн мисс”, ”Дэлхийн мисс” шалгаруулжээ.Тэгэхэд Англид ч мэддэггүй байсан бикини хэмээх усны хувцастай тайзнаа гарсан 30 өрсөлдөгч бүсгүйүзэгчдийн гайхширал төрүүлж байсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ