Орон гэргүй шударга эрд 68 мянган доллар хандивлажээ

Өөрийн олсон 41 мянган доллар бүхий үүргэвчийг цагдаагийн газарт авчирч өгсөн орон гэргүй тэнэмэл эр Глен Жеймст америкчууд 68 мянган доллар хандивлажээ. Одоо азтай эр өөрт нь зориулж цуглуулсан мөнгийг яаж үрэхээ бодож байгаа гэнэ.

Цүнхэнд Хятадын иргэний паспорт бас байжээ. Чухамхүү тэнэмэл эрийн ачаар цагдаа нар энэ их мөнгөний эзнийг эрж олж чадсан байна.

Жеймсийн энэ буянтай үйлдэл нь хүссэн бүх хүн тэнэмэл эрд мөнгө хандивлаж болох сан байгуулах санааг Виржини муж улсын оршин суугч Итан Виттингтонд төрүүлжээ. Тийнхүү тус сан бараг гурван мянган хүнээс 68 мянга гаруй доллар цуглуулсан байна.

Олон Интернэт хэрэглэгч уг сангийн онлайн-хуудсанд сэтгэгдлээ үлдээж,Жеймсийн үйлдэлд бахархаж байгаагааилэрхийлж буйг хэвлэлд дурджээ. “Биднийг дандаа л муу мэдээгээр дарж байдаг. Энэ хорвоод бүх зүйл муу биш гэсэн итгэл найдварыг Жеймс хүмүүст төрүүлж байна” гэж санг үндэслэгч Виттингтон хэлжээ.

“Би Жеймстэй холбоо барьсан, цуглуулсан мөнгийг яаж ашиглавал дээр вэ гэдгийг түүнтэй ярилцаж байгаа.Энэ мөнгө “амьдралаа өөрчлөхөд”ньЖеймст бодитойгоор туслана хэмээн би найдаж байна гэж Виттингтон мэдэгджээ.Одоо Жеймс Бостон хотын орон гэргүй хүмүүсийнасрамжийн газарт амьдарч, гуйлга гуйж явдаг байна.

Түрүүнд нь Нью-Йорк хотод мөн ийм явдал болж байжээ. Хэвлэлд бичсэнээр, нэг тэнэмэл эр хотын гудамжаар явж байгаад түрийвч олсон байна. Тэр түрийвчинд мөнгө байгааг хараад, эзэнд нь буцааж өгөхийг яарчээ.Гэвч баримт бичиг байгаагүй учир, тэнэмэл эр түрийвчийг цагдаагийн хэсэгт аваачиж өгсөн байна.

Эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ тухай мэдээ гарсны дараа хүмүүс түүнд мөнгө, идэхюм өгье гэхэд, тэр авахаас татгалзжээ. “Хариуд нь би юу ч авахыг хүсэхгүй байна. Түрийвчтэй мөнгийг аваачиж өгсөн нь зөв байсан” хэмээн тэр бидэнд хэлсэн гэж түүнээс түрийвчийг хүлээж авсан мөрдөгч Тьерри Кроизер мэдэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ