Америкчууд Сирийн эсрэг дайн хийхийг эсэргүүцэж байна

Сирид химийн зэвсэг хэрэглэсэн нь нэгэнт тодорхой болсон. Харин одоо АНУ Сирид цохиолт өгөх үүэсвэл асуудлыг дипломат хүрээнд шийдэх үү гэдэг нь хараахан тодорхой болоогүй байна.Энэ тухайд Америкийн дийлэнхи иргэд АНУ болон Орос улсын хооронд Сирийн химийн зэвсгийг устгах тухай диломат хэлэлцээрийг сайшаан дэмжиж байгаа.

Үүнийг “Вашингтон пост” сонины “Эй-Би-Си” телевизийн сувагтай хамтран явуулсан санал асуулга гэрчилж байна. Энэхүү судалгааны явцад, АНУ -ын иргэд Барак Обамагийн энэ байдалтай холбон явуулж байгаа бодлогод доогуур дүн өгчээ. Санал асуулгад оролцогчдын 36 % түүний Сирийн байдалд баримталж байгаа хандлагыг дэмжив. 53 % үүнийг эсрэгүүцсэн байна.

Ерөнхийлөгч эхнээсээ Сирийн эсрэг цэргийн байлдааны ажиллагаа явуулах асуудал дээр иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан гэж “Вашингтон пост”-ын тэмдэглжээ. Санал асуулгад оролцогчдын 61 % цэргийн ажиллагаа явуулахын эсрэг байгаа болон дипломат аргаар асуудлыг зохицуулахыг дэмжиж байна. Тиймээс глобал асуудал болон яригдаж байгаа энэхүү асуудал эерэгээр шийдвэрлэгдэх боломж тун өндөр байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ