Израиль анх удаа Башар аль-Ассадыг унагахыг дэмжив

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахыг Израилийн эрх баригчид анх удаа хүлээн зөвшөөрлөө. АНУ-д суугаа тус улсын Элчин сайд Майкл Орен Башар аль-Ассадын дэглэмийг унагахыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна.

Майкл Орен хэлэхдээ "Сирийн зөрчилдөөнд Израилийн баримтлах улаан шугам гэж бий. Манай улс түүнийг давж гишгэж болохгүй. Харин Башар аль-Ассадын дэглэмийг унагахыг зорьж буй шалтгаан нь тэднийгтүргэнбуулгаж авч химийн зэвсгүүдийг хурааж авар. Үгүй бол энэ зэвсгийг “Хизбола” юм уу, өөр алан хядагч аюултай бүлэглэлийн гарт алдах магадлал өндөр" хэмээн өөрийн саналаа илэрхийлсэн байна. Түүнчлэн "Хэрэв ийм зүйл тохиолдвол бид одоо гаргаж байгаа шийдвэрээсээ улам хэцүү шийд гаргахад хүрнэ" гэв.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ