Башар аль-Ассад: Химийн зэвсгийг устгахад ядаж нэг жил шаардлагатай

Сирийн Засгийн газрын цэргүүд босогчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн нь үнэн гэдгийг эцсийн байдлаар НҮБ энэ даваа гаригт баталсан. Үүний дагуу АНУ Сирид цохилт өгөх үү эсвэл болих уу гэдгээ хараахан шийдээгүй байгаа. Гэхдээ АНУ-ын иргэд болон олон улс дайралт хийхгүй байхыг дэмжиж байгаа.

Тиймээс Америкийн эрх баригчдын зүгээс Сирийн Засгийн газарт ирэх оны эхний хагас гэхэд зэвсгээ бүгдийг нь устгасан нөхцөлд АНУ тус улс руу довтлохгүй байх боломж байгаа хэмээн сануулсан.

Харин үүний хариуд Башар аль-Ассад "Хадгалж буй химийн бүх зэвсгийг устгахад нэг жилийн хугацаа хэрэгтэй" гэв. Ассад “Fox News” телевизэд ярилцлага өгөхдөө энэ тухай онцлон дурдсан байна.Түүнчлэн химийн зэвсгийг устгана гэдэг техникийн хувьд маш ярвигтай ажиллагаа. Маш их мөнгө хэрэг болно. Зарим тооцоогоор бол тэрбум ам.доллар хэрэгтэй” хэмээн ярьжээ. Маш их мөнгө, хүч шаардсан энэ ажлыг АНУ-д ч даалгаж магадгүй байгаагаа тэрбээр хэлсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ