Цэрэг эр дурлалт залуугийнхаа төлөө хүйсээ солиулжээ

Чарлес Понтер хэмээх энэ эр АНУ-ын армид 15 жил зүтгэсэн сайн байдагч. Эрэлхэг цэрэг эрийн амьдралаа орхиж дурласан залуутайгаа сайхан амьдрахыг хүсч тэрбээр хүйсээ солиулжээ. Тэрбээр "Би эрэгтэй гэхээсээ илүү эмэгтэйлэг шинж чанарыг илүү мэдэрдэг байсан. Армид байхдаа би эмэгтэйлэг талаа нуухыг их хичээдэг байлаа" гэж тэрээр ярьжээ.
Чарьлигийн гэр бүлийн эрчүүд армид алба хаах тогтсон уламжлалтай байсан учир тэрээр аавынхаа дарамт шахалтаар цэргийн алба хаасан аж. Тэрээр цэрэгт явснаар эрэгтэй хүн гэдгээ мэдэрнэ гэдэгтээ итгэлтэй байсан ч харамсалтай нь цэргийн алба түүнд тус болоогүй гэнэ.
Транссексуалистын амьдралаар амьдрахад ихээхэн хүндрэлтэй гэдгийг тэр мэддэг бөгөөд гудамжинд явж байхдаа гэнэтийн халдлагад хүртэл өртөөд авчээ. Гэсэн ч тэрээр үүнээс шантралгүй хүсэл зорилгынхоо төлөө тэмцэнэ гэдгээ ярьсан байна. Одоо тэрээр 40 настай бөгөөд дурлалт залуутайгаа азжаргалтай амьдарч байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ