Хан-Уул дүүргийн Монголын Ардчилсан Холбоо 22-нд хуралдана

Хан-Уул дүүрэгт үүсээд байгаа нөхцөл байдлыг тодруулахаар Хан-Уул дүүргийн Монголын Ардчилсан Холбооны залуучуудын зөвлөлийн дарга Г.Ууганбаяртай уулзаж дараах тодруулгыг авсан юм.

-Дүүргийн МоАХ-нд болоод үүсээд байгаа нөхцөл байдлын талаар эхлээд товчхон мэдээл өгөөч?

-Хан-Уул дүүрэгт Ардчилсан нам хоёр дахь удаагаа ялалт байгуулж, орон нутгийн эрх мэдлийг гартаа аван ажиллаж байна. Дүүргийн намын гишүүдийн дийлэнх нь Монголын Ардчилсан Холбооны гишүүд байдаг. Энэ утгаараа МоАХ-ны ээлжит чуулганыг хуралдуулж, дүүргийн хөгжил цэцэглэлт нь МоАХ ямар байр суурьтай оролцож байгааг болон гишүүд дэмжигчдийнхээ үгийг албан ёсоор сонсоё гэж байгаа.

-Хан-Уул дүүрэгт ардчилалсан хүчин ялаад зургаан жил боллоо. Харин ч иргэдийн нуруу тэнийж, хөгжил дэвшилд хүрч байгаа юм биш үү?

-Нэг талаараа бид ялсан. Нөгөө талаар бас ялагдсан. Учир нь одоо дүүргийн намын толгойд байдаг хоёр гуравхан хүн бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж, аливаа асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа алдаж эсвэл гишүүд дэмжигчдийнхээ үгийг үл ойшоох би чадна, би мундаг гэсэн гэсэн буруу ойлголттой болоод байгаад хамаг учир байгаа юм. Манай дүүргийн МоАХ хуралдаагүй найман жил болсон байна. Мөн шударгаар үгээ хэлсэн олон хүмүүс ажлаас халагдаж эхлээд байна. Энэ нь эргээд бид хэнийг ямар хүнийг дэмжээд, юу руу хөтлөөд байна вэ гэдэг асуулт гарч ирээд байгаа юм.

-Та нарыг дүүргийн Ардчилсан намыг хагалан бутаргахаар үймүүлээд байгаа хэсэг хүмүүс гэж дүүргийн удирдлагаас чинь үзээд байгаа юм биш үү?

-Харин энд буруу ойлголт яваад байгаа юм. Нэгдүгээрт, бид намын хурал хийе гээгүй зөвхөн дүүргийн МоАХ-ны хурлаа хийе гэсэн. МоАХ бол төрийн бус байгууллага. Нам бол ондоо дүрмээр явдаг улс төрийн байгуулага. Зарим хүмүүс мэдсээр байж албаар бид нарыг намыг үймүүлэх гэж байна хэмээн нам руу түлхэж, намын гишүүдэд буруу ойлголт төрүүлээд байгаа юм. Есдүгээр сарын 07 нд дүүргийн МоАХ-ны гишүүд цуглан чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлээд, хурлаа хийх шийдвэрт хүрч 13 хүний бүрэлдэхүүнтэй түр хороог байгуулсан. Түр хороо зөвхөн дүүргийн МоАХ-ны ээлжит хурлыг зохион байгуулах үүрэгтэй, намын талаар нэг ч асуудал хөндөгдөөгүй.

-Танай дүүрэгт бол Ардчилсан хувьсгалын олон ахмадууд байдаг. Одоо энэ хүмүүс ямар түвшинд амьдарч ажиллаж байдаг вэ. Та нартай холбоотой байдаг уу?

-Бид яг наад асуудлыг ярилцъя гэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд дүүргийн МоАХ-ны удирдлага энэ талаар албан ёсны уулзалт зохион байгуулаагүй. Залуучууд бид ардчилсан хувьсгалд оролцсон партизанууд хаагуур явж байна, амьдрал ахуй нь ямархуу байна, уулзалт зохион байгуулья гэхээр та нар хүн цуглуулж миний эсрэг явлаа, би та нарыг нам дарнаа гэсэн л үг авдаг. Бид энэ 2013 онд хоёрдугуур чуулганаа хийсэн. Ахмадууд маань бид оролцъё гээд сүүлдээ залуучуудын зөвлөлийн биш МоАХ-ын хурал шиг болсон. Олон ахмад партизанууд маань үгээ хэлсэн үе үеийн төлөөлөл оролцсон сайхан хурал болсон доо. Олон залуучууд МоАХ-нд гишүүнээр элсье гэдэг бид бүртгээд батлахыг өгөх болохоор орон тоо дууссан гээд үнэмлэх олгодоггүй /инээв/.Өнөөдөр бид ахмад, залуу үеийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, гишүүнчлэлээ нээлттэй болгох, залуучууд өөрсдийн дуу хоолойг дүүргийн удирдлагад чөлөөтэй хүргэх олон ажлуудыг хийхээр ажиллаж байна. Даанч хэдүүлээ цуглаад уулзахаар хуйвалдлаа, дүүргийн намын даргыг огцруулах гэлээ үймүүлээд байна хэмээн цуурхал ховонд ороод байна. Иймээс бид албан ёсоор дүүргийн МоАХ-г хуралдуулж энэ бүх асуудлыг албан ёсоор ярилцмаар байгаа юм. Тиймээс түр хороо хуралдаад энэ сарын 22 нд дүүргийн МоАХ-г хуралдуулах шийдвэр гарсан.

-Монголын Ардчилсан Холбоо тийм хаалттай байгуулага юм уу?

-Үгүй шүү дээ. Харин ч нээлттэй байгууллага. 1990 оны Ардчилсан Хувьсгалыг санаачилан эхлүүлсэн олон сайхан ах эгч нар маань энэ байгуулагыг бий болгосон. Бид одоо ч хамтдаа байдаг. Цаашид залуучууд бид МоАХ-ны үйл хэргийг үргэлжүүлж авч явна. Ардчилалын төлөө яваад амьдрал ахуйгаа хаясан энэ олон ахмадуудынхаа үйл хэргийг хэрхэн зөв үргэлжүүлэн авч явах вэ, тэднийхээ нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ, бид тэднээсээ юугаар ч сольшгүй олон зүйлсийг авсан. Эргээд тэр их итгэлийг яаж дааж ажиллах вэ гэдэг бодол байнга байдаг. МоАХ бол их ширүүн юм шиг хэрнээ зөөлөн ер нь их хэцүү байгуулага л даа. Би анх 1998 онд МоАХ-д элссэн.Одоогийн дүүргийн МоАХ-ын удирдлага, гишүүдийн хооронд зөрүүтэй ойлголтууд, асуудлууд байгаад байгаа юм. Үүнийг нэг тийш болгоё хурлаа хийе гэж байгаа юм.

-Та бүхний зорьж буй ажил амжилттай болно гэдэгт итгэлтэй байна?

-Баярлалаа. Хан-Уул дүүргийн Монголын Ардчилсан Холбооны гишүүдийг энэ сарын 22-нд болох хуралдаа идэвхитэй оролцохыг урьж байна. Бид хуучин дүүргийн МоАХ байрлаж байсан “Цог” дээд сургуульд байрлан бүртгэлээ явуулжбайгаа.

Эх сурвалж: “Нийслэл таймс”

СЭТГЭГДЭЛ БИЧИХ