Билл Гейтс дэлхийн хамгийн баян хүнээр 20 дахь жилдээ тодорч байна

"Forbs" сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян хүнийн чансаагаар нь жагсаасан жагсаалт бэлэн болжээ. Энэ оны байдлаар Америкийн 400 баяны хөрөнгө Оросын ДНБ-ий хэмжээтэй дүйж байгаа нь гайхал төрүүлж байлаа. Энэ баячууд 2.02 их наяд долларын хөрөнгөтэй байгаа нь ийм чансаа гаргах болсон 32 жилийн түүхэнд дээд амжилт юм.
Дэлхийнхамгийн баян хүний жагсаалтыг Microsoft корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гейтс 20 жилийн турш тэргүүлж байгаа нь бас нэгэн дээд амжилт юм.
Америкчуудын орлого, хөрөнгийн хэмжээ нь улам хоёр тууль руу хүрч байна.Хэт баячуудаас гадна ядуу иргэдийн дунд явуулсансудалгаагаар насанд хүрсэн таван хүний нэг нь өлсгөлөн байгаа гэнэ. Энэ нь иргэдийн амьдрал тэнгэр газар шиг ялгаатай байгааг нотолж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ