Жонн Кеннэдийн охин Японд суух элчин сайд болох эсэхийг хэлэлцнэ

АНУ-ын ерөнхийлөгч асан Жонн Кеннидийн охин Керолин Кеннидиг АНУ-г төлөө өлөн Японд суух элчин сайдаар томилох санал гарсан. Харин томилгоог өнөөдөр баталгаажууулах эсэхийг шийдэх юм.

Тэрбээр элчин сайдын үүргийг хүлээж авбал хоёр улсын хамтын ажиллагаа, худалдааны салбар, цэрэг армид ихээхэнанхаарч ажиллахаа хэллээ. Учир нь Япон бол Америкийн худалдааны салбарын дөрөв дэх томоохон зах зээл юм. Түүнчлэн тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилтаа сүүлйинхэдэн жилийн турш хийж байгаа.

Кэролин Кенниди 2008-2012 ондерөнхийлөгч Барак Обамагийн дэмжигчээр ажиллаж байсан. Түүний томилгоонд сөрөг байр суурьнаас хандаж байгаа хэд хэдэн улс төрч байгаа.

Хатагтай Кенниди өдгөө 55 настай. Түүхэн ерөнхийлөгчийн цорын ганц охин билээ. Мөн тэрбээр гэр бүлээсээ улс төрийн ажилзалгамжилж байгаа гурав дахь үеийн хүн бөгөөд ааваас нь гадна түний өвөө Их Британид суух элчин сайд байсан. Энэ жил Жонн Кенниди нас барсаныжилийн ой тохиож байгаа билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ