Худагт 15 өдөр байсан эмэгтэй амьд олджээ

Эзэнгүй хаягдсан худагт 15 өдөр байж, эрдэнэ шишээр хооллож, түүнчлэн борооны ус ууж байсан хятад эмэгтэй амьд олдсоныг “telegrafist.net” сайтад бичсэн байна.

38 настай Су Киксиу гэгч эмэгтэйг Хятадын төв нутгийн Хэнань мужийн хөдөөгийн нэг худгийн ёроолоос олсныг өдөр тутмын “”Dahe Daily” сонинд мэдээлжээ.

“Эмэгтэй олдохдоо маш их эцэж турсан байсан” гэж нэг аврагчийн хэлснийг дээрх сонинд дурдсан байна.

Аврагч олсоор худаг руу бууж, харин хөлөө атийсан эмэгтэй худгийн ёроолд хэвтэж байгаа нь интернэтэд байршуулсан гэрэл зургаас харагдаж байжээ.

Эмэгтэй өөрийн авч явсан түүхий эрдэнэ шишээр хооллож байсан байна. Харин тэр борооны ус ууж байжээ. Түүнийг гэртээ эргэж ирээгүй учир, тэднийхэн эрэлд гарсан ч олж чадаагүй байна. Хөдөөнийхөн ургац хураахаар талбай руу явж байхдаа туслахыг хүссэн дуу гарахыг сонссон байна. Биед нь ямар ч харагдах бэртэл гэмтэл байгаагүй ч аврагдсан эмэгтэй арай чүү ярьж байжээ. Түүнийг эмнэлэгт хүргэж, зохих эмчилгээ хийсэн байна. Одоо түүний бие дээрдэж байгааг сонинд бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ