Бо Силайг тансаг зэрэглэлийн шорон хүлээж байгаа юу эсвэл...

Хүү нь яг л аав шигээ ХКН/ Хятадын Коминуст нам/ -ын од болон гялалзаж явна. Гэхдээ өөр утгаараа шуугианы эзэн болж яваа. Албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний авилга хээл хахууль авсан гэхчлэн хэд хэдэн ноцтой шалгаанаар жил гаруй хэвлэлийн хуудас дүүргэж, шүүх хурлаас шүүх хурал дамжиж өдийг хүрлээ. Энэ хугацаанд долоон удаа шүүх хурлаас түүний хэргийг хэлэлцэж таарсан ял шийтгэлийг нь оноох гээд чадаагүй. Түүний өөрийн тарьсан балгаас гадна энхэр Гү Кайлагийн дэгдээсэн хэрэг дэлхийн нийтийн асуудал болсон.
Харин ирэх ням гарит удаан хугацаанд дуулианы эзэн болсон Бо Силайн хэргийн эцсийн шатны шүүх хурал болох гэж байна. Түүнд хэдийн хэр хугацааны, ямар ялаар шийтгэх нь тодорхойгүй байгаа ч амьдралынхаа хэсэг хугацааг аавынхаа адил шоронгийн хаалга татах нь гарцаагүй. Харин түүний хоригдох шорон нь Чинчэн гяндан байх нь тодорхой болжээ. Бо Силайг Чинчэн рүү хувиарлах нь бараг л тодорхой бөгөөд түүнийг хүлээж буй ойрд уулзаагүй хүмүүс нь хүлээн авахдаа ч бэлдэж байж болох юм. Бо Силайд хэр хэмжээний ял хаана эдлүүлэх нь шүүхийн мэдэх хэрэг ч гэсэн ХКН-ын томчууд түүнийг Чинчэн рүү явуулна гэж тооцоолж байгаа.
Энэ шорон Бээжингээс хойд зүгт байдаг бөгөөд 1958 онд баригдаж байж. Энэ шоронд Мао даргийн үед ч улс төрийн хэрэгтнүүдийг хорьдог байсан. Харин энэ шорон бол Хятадын цорын ганц тансаг шорон. Тэнд улстөрийн хэрэгтнүүд ордог бөгөөд хүссэн үйлчилгээгээ авдаг гэх. Эрүүл мэндийн бүх төрлийн халамж үйлчилгээ гэхчлэн зүйлсийг яг л энгийнамьдралдаа байсан мэтээр үргэлжлүүлнэ. Бас ч гүй зугаацдаг тухай хэвлэлүүдээр бичжээ.
Шоронгийн элитүүдэд зориулсан цагийн хувиар ч гаргасан бөгөөд 14-21 цаг хүртэл зурагт үзэж, долоо хоногт зургаан цаг цанцаараа байх, бүх төрлийн хэвлэл захиалан унших гэх мэт. Түүнээс гадна шоронгоос тавьж өгдөг хар хөх хувцас бараг өмсдөггүй бөгөөд гэрийнхнийх нь авчирсан хувцсыг өмсхийг зөвшөөрдөг гэж хэвлэлд бичсэн байна.Тансаг зэрэглэлийн шоронгийнхны идэж уух нь ч мөн жирийн хорих ангиас ондоо.Өглөө бүр сүү талх, өдрийн гурван хоол, хоолны дараа шинэхэн шүүслэг алим. Онцгой тохиолдолд алдартай “Бээжин” зочид буудлаас зоог бэлтэж ирдэг аж. Гэсэнч эндэх амьдрал ямар байдаг талаар шоронгийн удирдлагууд болоод хоригдлууд гадагшаа ярих, тэндээс мэдээ, зураг хөрөг гаргах тун дурамжхан байдаг.
Бо Силайн эцэг Бо Ибо ч мөн Чинчэн шоронд хоригдож байсан. Тэрбээр Мао Зэ Дуны нэлээд ойрын туслахаар ажиллаж байсан нэгэн. Тэрбээр “Соёлын хувьсгал”-ын үед нилээн нөлөө бүхий улс төрчийн нэг байсан. 1949 оноос эхлэн нилээд хэдэн удаа шоронд сууж 1970 оны эцсээр өөрийн албан тушаалдаа эргэн сэргээгдсэн байна.
Гэхдээ энэ шоронд орсон бүхэн өөрийнхөөрөө жаргаж байгаад гарч ирнэ гэж байдаггүй. Мэдээж хэцүү нэртэй газар учир хатуурхах нэгэндээ хатуухан л ханддаг. Тус шоронд ял эдэлж байсан зарим хүмүүсийн дурсамжаас сонсоход тун л ялгаатай газар. Тэнд эрх дархтай нэгэн байхад зарим нь тосгүй хоол, түүхий төмсөөр хооллох ньхолгүй байдаг тухай ярьжээ.
Чухам Бо Силайг Чинчэнд ямар амьдрал хүлээж байгаа бол.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ