Ирэх сараас гурилын үнэ кг тутамдаа 250 төгрөгөөр нэмэгдэнэ

ҮХАА-н сайд Х.Баттулга гурил үйлдвэрлэгчидтэй уулзаж, ирэх жил гурилын хүрэлцээ үнэ ханш, улаан буудайн нийлүүлэлт зэрэг асуудлыг хөндсөн. Түүнийг ийн уулзалт хийгээд явж байхад тариаланчид улаанбуудайн үнийг нэмэгдүүлэх санал тавьсан байгаа юм. Улмаар тэдний саналыг хүлээж авахын сацуу гурил үйлдвэрлэгчдийн саналыг ч нэгтгэн шийдвэрлэхээр боллоо. Ямартаа ч үнийн саналыг эртхэн зарлахыг үйлдвэрлэгчид хийгээд тариаланчид шаардсаар байна.
Хэрэв энэ жил тарианчдын хүсч байгаа шиг буудайн үнэ эрс өсвөл дагаад гурилын үнэ өснө, нөгөө талаараа ОХУ, Хятад гэх мэт гадаадаас буудай гурил, аль аль нь орж ирж дотоодын зах зээлийг эзэлбэл тариаланчид ч, гурил үйлдвэрлэгчдэд чэрсдэлтэй болох юм.
Харин яамны зүгээс тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийг гомдоохгүйгээр алтан дунджийг барьж ажиллахаа мэдэгдсэн. Мөн гурилын үнийг тариаланчдын хэлж байгаа шиг 230-250 төгрөгөөр нэмэх биш 20-30 төгрөгөөр нэмэхийг бодно гэж Х.Баттулга сайд хэллээ. Тэгэхээр лав ойрын хугацаанд гурилын үнийг өсгөх нь дамжиггүй боллоо.
Өнгөрсөн долоо хоногт лкг нь 1800 төгрөгийн үнэтэй байсан “Сакура” будаа хоёр долоо хоногийн өмнө 2000 төгрөг болсон. Тэгвэл энэ долоо хоногт дахин өсч 2200-2300 төгрөгийн үнэтэй болсон юм. Мөн “Нарантуул” худалдааны төвд хятад цагаан будаа кг нь 2100 төгрөгийн үнэтэй болж өмнөх үнээсээ 300 төгрөгөөр нэмэгдсэн.
Харин нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан гурилын үнэ дээд зэрэг нь 950-1200 төгрөг
1-р зэргийнх 650-900 төгрөг
2-р зэргийнх 500-800 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 900-аас 1000 төгрөгийн үнэ ханштай байна.
Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 950 төгрөг, 1-р зэргийн гурил 700 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 800-850 төгрөгийн үнэтэй байгаа юм. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Меркури”, “Барс”, “Хар Хорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин “Хүчит Шонхор”, “Таван-Эрдэнэ”, “Марко”, “Макс” хүнсний захуудад хамгийн өндөр үнээр буюу 850 төгрөгөөр худалдаалж байна.
Тэгэхээр тариаланчдын хүсч байгаагаар энэ үнэ кг тутамдаа 230-250 төгрөгөөр нэмэгдвэл дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ л гэхэд 1250 болж өсөх нь. Харин хамгийн хямд гэх 1-р зэргийнх нь 650-900 төгрөг байсан бол 900-1150 болж нэмэгдэх юм.
Ер нь ганц будаа гэлтгүй бүхий л хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гэж хэлж болно. Үүгээр зогсохгүй бараа бүтээгдэхүүн, эм тарианы үнэ хүртэл тодорхой хэмжээгээр өссөн билээ. Гэтэл одоо овоо тогтвортой байсан буудайн үнэ өсчихөөр дагаад гурил, гурилан бүтээгдэхүүн бүгд өснө.
Тэгэхээр ард иргэдийн нуруун дээр улам л их ачаа буугаад ирэх нь.Нийсллэхотод л гурилын үнэ кг тутамдаа 230-250 төгрөгөөр нэмэгдэхээрхөдөө орон нутагт хэд болж өсөх нь ойлгомжтой. Ганцхан жишээ дурдахад л эндээ 800 төгрөгөөргурил аваад орон нутагт 1000 гаргаж зардаг. Тэгэхээр 250 төгрөгөөр нэмэгдчихээр хөдөө орон нутгийнханд маш хүнд тусах юм.
24tsag.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ