“Олимпийн алдар” гардуулахаар Өлгийг зорив

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд баруун таван аймаг, ОХУ-ын Тува улсын шатарчид оролцсон олон улсын гэхээр нэгэн том тэмцээн өнөөдөр эхлэв. Бидний утсаар авсан мэдээгээр Тувагаас найман шатарчин, нэг багш, албаны хүнтэй иржээ. Дэлхийн шатрын холбооны мастер, насанд хүрэгчдийн улсын аваргын мөнгөн медальт Ш.Хурманбай өлгийчүүдээ төлөөлөн тоглох юм. Хязгаар нутагт суугаа мастерыг МҮОХ-ы “Олимпийн алдар” алтан медалиар шагнасныг гардуулахаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУМ П.Жигжидсүрэн өнөө өглөө Өлгийг зорьжээ. Тэмцээн өглөө 10.00 цагт эхэлсэн ч, нээлт нь үдээс хойш болох бөгөөд тэр үеэр уг шагналыг гардуулах юм байна.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ