Хуванцар савтай шар айргийг хориглохыг шаардаж байна

Оросын хэрэглэгчдийн эрх ашигийг хамгаалах алба хуванцар савтай шар айраг борлуулахыг хориглуулах бодолтой байна.
“Одоо бид шар айраг мэтийн согтууруулах ундаанд хуванцар сав хэрэглэхийн эсрэг идэвхитэй тэмцэж байгаа. Европын олон орон үүнийг аль хэдийнэ хориглосон, харин манайд л дийлэхгүй байна” гэж тус байгууллагын тэргүүн, Оросын эрүүл ахуйн ерөнхий эмч Геннадий Онищенко мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлсэн байна.
“Бидэнд ингэж хориглох бүхий л үндэслэл бий. Шар айраг мэт согтууруулах ундааны салбарынхан уламжлалт шилэн лонх хэрэглэхэд шилжвэл, дампуурч, сүйрнэ хэмээн засгийн газарт итгүүлж дөнгөөд байгаа юм. Гэтэл энэ нь огт худал, бизнесийн хэрээс хэтэрсэн шунаг зан” гэж Онищенко хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бага зэрэг аадар бороо орно
Өчигдөр 08 цаг 40 мин