У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нар өнөөдөр өрсөлдөнө

Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сард Казахстаны Алмата хотод болно. Тэгвэл энэ тэмцээнд манай улсаас 64 кг-ын жинд хэн орох тал дээр маргаан үүсч эхэлсэн. Тодруулбал, Монголын боксын холбоо Б.Энхзориг болон У.Мөнх-Эрдэнэ нарын сорилго хийж, аль илүү байгааг нь явуулахаар шийдээд байгаа. Тэгвэл Боксын ДАШТ-ний 64 кг-ийн жинд улсаа төлөөлөн оролцох тамирчдын сорил өнөөдөр Эрдэнэт хот дахь Сэлэнгэ амралтанд болох юм байна.Сорилтод ялсан нь Казахстанд болох ДАШТ-нд оролцох эрхээ олж авах юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ