iPhone 5S, 5C гурван өдрийн дотор есөн сая хувь борлогджээ

Apple" корпорацийн шинэ загварууд iPhone-5S, iPhone-5С нь өнгөрсөн баасан гаригаас эхлэнхудалдаанд гарсан.Харин энэ утас худалдаанд гарснаасаа хойш эхний гурав хоногтоо нийт есөн сая хувь борлуулагдаж урьд урьдынхаас илүү үзүүлэлттэй гарчээ. Мөн "Apple"-ийн хувьцаа даваа гарагт зургаан хувиар өссөн нь дээд амжилт болоод байна.Түүнчлэн дээрх утаснуудыг худалдаалж буй дэлгүүрүүдийн үүдэнд уртаас урт дараалал үүсгэж шинэ утас авахыг хүссэн хүмүүс хэдэн цагаар гадаа зогсож байна.

Өнгөрсөн жилд iPhone 5 худалдаанд гараад эхний гурав хоногтоо л таван сая хувь борлуулагдаж байсан юм.

"Apple" корпораци шинэхэн хоёр утас болох iPhone-5S болон түүнээс харьцангуй хямд худалдаалах iPhone-5С загваруудаа саяхан танилцуулсан бөгөөд анх удаа зах зээлд нэг төхөөрөмжийн хоёр загварыг зэрэг гаргах стратеги хэрэгжүүлсэн байна.

Загварын шинэчлэлтэйгээ зэрэгцүүлэн iOS 7 шинэ үйлдлийнсистемээ танилцуулсан гээд энэсард "Apple"-ийнхан завгүй бас амжилтаар дүүрэн байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ