Хагацсан гэр бүлүүдийн уулзалт хойшиллоо

Хоёр Солонгос хуваагдаж асар олон гэр бүл амьдын хагацалд унасан.1950-1953 оны Солонгосын дайны уршгаар салж хагацсан гэр бүлийнхнийг уулзуулахаар төлөвлөж байсан ч Умард Солонгосын эрх баригчид тодорхой бус хугацаагаар хойшлуулав. Уг нь төлөвлөгөө ёсоор хагацсан хүмүүсийг энэ сарын 25-30-нд Умард Солонгосын нутагт уулзуулахаар төлөвлөж байсан юм. Үүний шалтгаан нь Өмнөд Солонгосын дайсагнасан бодлого хэмээн Өмнөдийнхнийг буруушаав.

Хоёр орны хооронд яриа хэлэлцээ хийх “хэвийн уур амьсгал” бий болсон нөхцөлд энэ арга хэмжээг зохион байгуулна гэж Хойд Солонгосын тал мэдээллээ. Үүний хариуд Сөүл албан ёсоор хариу өгөөгүй байгаа.

Хоёр талаас тус бүр 100 орчим хүнийг уулзуулна. Ийм уулзалтыг хоёр Солонгосын тал 2000 оноос томоохон баяр ёслолыг тохиолдуулан зохион байгуулсаар ирсэн. Гэвч харилцаа муудах болсноор 2010 оны арваннэгдүгээр сараас зогсоогоод байгаа юм. Харин тодорхой бус шалтгаанаар хойшилсон энэ жилийн уулзалт хэзээ болох нь тодорхойгүй байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ