Хятадуудын нууц орлого

Дэлхийн хоёр дахь том эдийн засгийг бүрдүүлэгчид албан ёсны орлогын тайланд өгсөн мэдээллээсээ үнэндээ хэд дахин баян байдаг нь тогтоогджээ.
Энэ бүхэн нь тэдний нууц орлоготой холбоотой. Ялангуяа Хятадын төвийн нутгийн оршин суугчдын бодит орлого тун өндөр байгааг нотолсон байна. Хятадын нийгэм эдийн засгийн шинэчлэлд зориулан хийсэн уг тандах судалгааны үр дүнд Хятадуудын хувьд далд орлого гэгч зүйл хаа сайгүй байгааг харуулсан байна. Эдгээр нууц орлого нь 6.2 триллион юань буюу нэг триллион ам.доллартай тэнцэж байна. Үүнийг хувьлаж явч үзвэл тус улсын нийт орлогын 12 хувь нь гэсэн үг.
“Саарал орлого” хэмээн нэрлэж буй энэ зүйлийн цаана үнэтэй бэлгийн зүйлс, хууль бус орлого, тайланд дурдагдаагүй хөрөнгө зэрэг багтаж байгаа юм. Эдгээр нь нөгөө талаараа хээл хахууль хэр зэрэг газар авсан байгааг нотолж буй хэрэг.
Хятадын хүн ам жил ирэх тусам орлого нь нэмэгдэж байгаа хэрнээ орлогын мэдүүлгээс нь харахад жил ирэх тусам орлого нь буурч байгаа гэсэн байна. Энэ нь тус улсын ядуурлын хэмжээ 10 хувиар нэмэгдсэн гэсэн худал судалгаа гаргахад хүргэжээ. Үнэндээ нийт айл өрхийн 80 орчим хувийн орлого нэмэгдсэн ч түүнийгээ үнэнчээр тэмдэглээгүй байна. Орлогоо нуун дарагдуулах үзэгдэл 200-2010 оны хооронд хамгийн өндөр хувьтай гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ