Ирэх сарын 7-ноос олимпийн бамбар аялана

2014 оны Сочигийн өвлийн олимпийн наадмын бамбар аялаж эхлэх өдрийн товыг гаргажээ. Олимпийн бамбарыг ирэх сарын 7-ноос Москвагаас эхэлж, дөрвөн сар үргэлжлүүлээр юм байна. Энэ хугацаанд олимпийн бамбар нисэж, шумбаж, давхисаар Оросын бүх нутаг дэвсгэрээр 65 мянган км замыг туулах гэнэ. Бамбарыг нийтдээ 3000 хот суурингуудын оршин суугчид үзэж харах болно.
Бамбар Европын хамгийн өндөр цэг Эльбруст гарч, дараа нь ертөнцийн хамгийн гүнзгий Байгаль нуурын ёроолд шумбна. Түүнчлэн анх удаа Олимпийн бамбар Хойд туйлд хүрч, сансарт Олон улсын сансарын станцад очих юм.
Сочигийн олимпийн наадам гардан авах медалийн тоогоороо илүү давуу байх болно. Тамирчид өөр хоорондоо 98 багц медалийг хуваах ба тэдний зарим нь анх удаа энэ төрлөөр Наадмын түүхэнд орох юм. Цанын спортынхонд шинээр есөн, фристайл, сноубордын сонирхогчдод найман шинэ төрөл бий болох юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ