УИХ-ын гишүүн Д.Батцогт:Монголбанк алт худалдаж авах контролоо алдчихсан

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байгаа энэ цаг үед хэлэлцэж байгаа таван асуудлын талаарУИХ-ын гишүүн Д.Батцогттой ярилцлаа.
- Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаархи таны бодол?
- Гадны хөрөнгө оруулалт 42 хувиар буураад байгаа энэ цаг үед Хөрөнгө оруулалтын хууль бол чухалхууль байгаа.Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монголд орж ирсэннийт хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь эрдэс баялагийн салбар буюу уул уурхайн салбарт орж ирсэн байдаг. Тэгэхээр бид нар уул уурхайгаас гадна бусад салбартаа буюу Монголын төрөөс анхаарах ёстой салбарууддаахөрөнгө оруулалт татах нь чухал байна.Хөрөнгө оруулалтыг татахын тулд энэ хууль их чухал хууль байгаа.Тиймээс энэ хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Гайгүй хууль болох төлөв харагдаж байгаа.
- Хөрөнгө оруулалтын хуулинд 15 тэрбум гэж заасан нь шүүмжлэл дагуулж байгаа.Энэ тоог өөрчлөх нь зөв үү?
- Хөрөнгө оруулалтын хуулин дээр сүүлийн таван жилд хөрөнгө оруулсанд нь урамшуулал өгье гэсэн хувилбар яригдаж байгаа. Ер нь нийслэлээс гадна орон нутагт хөрөнгө оруулсан гадаад, дотоодын компаниудад урамшуулал олгое гэж ярьжбайна.Урамшуулал гэдэг нь татварыг хөнгөлөх огт биш шүү дээ. Одоогийн мөрдөж байгаа энэ эрх зүйн орчноо тогтвортой байлгая л гэсэн санаа юм. 15 тэрбум гэдгийг зарим нь их байна, зарим нь бага байна гэж байр сууриа илэрхийлсэн.Ажлын хэсэг дээр15 тэрбум гэсэн тоог өөрчлөх талаар яригдаж байгаа ч чуулган дээр эцсийн хувилбараар шийднэ.
- Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн хувьд?
- Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зөв гараад, зөв хэрэгжээд явбал эдийн засгийн үр өгөөжөө өгөх хууль.
- Зөв гэж хэлжбайгааг бодоход зарчмын хувьд зөрүүтэй санал таньд байгаа бололтой...
- ХЗХ шиг завхрал битгий гарчихаасай л гэж хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл төрийн алдаатай бодлогоос болж бид нар алдагдалд орлоо, дампуурлаа гээд төсвийн мөнгөнөөс алдагдлаа нэхдэг биш, эрсдлийг нь зөв тооцож хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Яг энэ хуулийн төслийн ажлын хэсэгт нь ороогүй. Манай бүлгээсөөр гишүүд орсон. Энэ хуулийг ерөнхийд нь дэмжиж байгаа.
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг дэмжиж байна уу?
- Энэ хуулийг дэмжиж байгаа. Яагаад гэвэл энэ хуулийнажлын хэсгийн ахлагчаар нь би ажиллаж байгаа. Одоо ид бүтээн байгуулалт хийгдэжбайгаа энэ цаг үед хайрга,дайрга гэх мэтчилэнгээр түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглахтай холбоотойгоор асуудлууд гардаг. Үүнийг яах аргагүй тусдаа хуулиар шийдэж өгөх шаардлага байгаа.
- Алтны худалдааг ил тод болгох хуулийн төсөл их маргаан дагуулж байгаа?
- Монголбанк алт худалдаж авах контролоо алдчихсан гэдэг нь тодорхой.Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас хойш Монголбанканд тушаах алтны хэмжээ дөрөв дахин буурсан. Валютын ханшны өөрчлөлт болон бусад асуудал ньалтны нөөцтэй холбоотой. Тиймээс Монгол улсын хувьд алтныхаа нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа.Жилд өчнаан тонноор алтыг олборлож байгаа ч өнөөдөр тэдгээрийг хулгайн замаар алдаж байгаа. Тиймээс Монголбанканд алт тушаах явдлыгнэмэгдүүлэхийн тулд энэ хуулийг батлах шаардлагатай. Харин тэр эрсдлийг зөв тооцож үзэх шаардлага байгаа. “Шударга ёс” эвслийн зүгээс Монголбанк болон Засгийн газраасхолбогдох мэргэжилтнүүдийг дуудаад энэ талаар мэдээлэл, эерэг сөрөг талыг ньсудлаад, Монгол улсад ашигтай байвал энэ хуулийг батлах нь зүйтэй гэж үзэж байгаа.
- Урт нэртэй хуулиас болж ихээхэн дуулиан дэгдээд байгаа шүү дээ.Энэ хуулийг батлах нь зөв үү?
- Эргэлзээ их байгаа. Нэг талаасаабайгалиа хамгаалах гэж баталсан хууль. Байгалиа хамгаалах гэж хийсэн хууль нь эргээдцөөхөн кг алтны төлөө байгалийг сүйтгэж байгаа явдал болсон.Гэхдээ Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслөөр бол урт нэртэй хуулинд нэг ч зүйл заалт оруулаагүй, зөвхөн журмын тухай хуулиндаа өөрчлөлт оруулъя гэж байгаа.Тэгэхээр үүнд бид яарахгүй. Ээлжит бус чуулганаар энэ хулийг батлах нь хэтэрхий түргэдсэн хэрэг болно.Иймээс ажлын хэсэг гаргаж хэлэлцүүлэг зохион байгуулъя. Ингэхдээ иргэний хөдөлгөөнүүдийг ч дуудаж уулзая, олборлолт хийж байгаа, байсангазруудаар нь явж үзэж, танилцсны дараа энэ асуудалд буурьтай хандах хэрэгтэй гэсэнзарчмын байр суурьтай байгаа
- Алтны худалдаа, Урт нэртэй хуулинд лобби орсон гэдгийг сөрөг хүчний зүгээс мэдэгдээд байгаа?
- Хэн бүхэнд хардлага байгаа. Надад ч байгаа. Гэхдээ хардлага маань хэр үндэстэй суурьтай вэ гэдгийг бодох хэрэгтэй.Тэгэхээр УИХ-ын гишүүд өөрсдийн итгэл үнэмшилд хөтлөгдөж хуулийг батлах болно. Тиймээс энэ эргэлзээгээ арилгахын тулд хууль санаачлагчдын зүгээсхийсэн тооцоо судалгаагхарж үзье гэсэн байгаа. Хэрвээтэр судалгаа нь итгэл үнэмшил төрүүлбэлхуулийг батлах болно.
- Эдийн засгийн хямралын шинж илэрээд байгаа энэ цаг үед дээрх таван хуулийг батлаадсайжрах болов уу?
- Өргөс байгаа юм шиг шийдэгдэхгүй ч гэсэн урт хугацаандаа Монгол улсад үр өгөөжөө өгсөн хууль гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад гэхээр гадаадын хөрөнгө оруулалт чухал. Гадны хөрөнгө оруулалт байж улс орнууд хөгждөг. Гэхдээ дан ганц гадны хөрөнгө оруулалтыг шүтэх буруу.Зээл авч байснаасхөрөнгө оруулалтыг татах нь зөв.Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид өөрсдөө эрсдэлээ үүрээд явдаг учраас гадны хөрөнгө оруулалт чухал гэж үзээд байгаа юм. Тэгэхээргадны хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрх зүйн орчноо өөрчилж байгаа. Тэрнээс ямар нэг хөнгөлөлт чөлөөлөлтын асуудал байхгүй.Тэгэхээр байдал дээрдэнэ гэж үзэж байгаа.
- УИХ-ын ээлжит бус чуулган хэлэлцэх ёстой таван асуудлынхаа хоёрыг нь анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.Энэ удаагийн ээлжит бус чуулган үр дүнгүй хуралдлаа гэх дүр зураг ажиглагдаж байна.?
- Тийм биш. Ер нь саяны уур амьсгалаас хараад байхад урт нэртэй хуулиас бусдыг нь батлах хандлага бий болчихлоо. Өөрөөр хэлбэл манай бүлгээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийгсайн хууль болсон байна гэж үзэж байгаа. Тэгэхээр аль болох амжихаараа л ажиллана гэсэн бодолтой байна.
- Ээлжит чуулганаар төсвийн тодотгол хийх“ирээдүй” харагдаж байна?
- Төсвийн тодотгол хийх шаардлага байгаа.Энэ асуудлыг Засгийн газраас оруулж ирэх ёстой.Тэгэхээр төсвийн тодотгол хийх байхаа.
- Төсвийн тодотголтой холбоотойгоор Уул уурхай болон Эдийн засаг, хөгжлийн сайдыг огцоруулах асуудал яригдана. Энэ талаар танай бүлэг дээр яригдсан зүйл байна уу?
- Тийм яриа гараагүй. Тийм асуудал гарвал тухайн үедээ ярилцаж байгаад л шийднэ.
Цаг гарган ярилцлага өгсөн таньд баярлалаа.
А.Баярмаа
Эх сурвалж: dorgio.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ