Филиппиний зэвсэгт мөргөлдөөнд 158 хүн амиа алдав

Филиппиний зэвсэгт босогчид болон цэргүүд мөргөлдөж 158 хүн амь насаа алдсан хэмээн CNN уламжилж байна.
Амь насаа алдсан хүмүүсийн олонхи нь босогчид байсан аж. Мөн Моро үндэсний либерал фронтын цэргүүд байсан хэмээн Филиппиний мэдээллийн агентлаг уламжлав. Мөргөлдөөний хөлд 13 энгийн иргэд амь насаа алджээ. Мөргөлдөөн эргийн Замбоанга хотод болсон бөгөөд тэр газарт лалын шашинтнууд олноор суурьшдаг.
Босогчид болон засгийн газрын цэргүүд сүүлийн 10 жилийн турш таарамжгүй байсаар ирсэн. Тэдний хоорондын мөргөлдөөн үе үе хурцдах тал ажиглагдсаар байсан. Эмх замбараагүй байдлын бай болсон Замбоанган хотын 109 мянга гаруй оршин суугчид мөргөлдөөнөөс дайжиж зэргэлдээх хотууд руу нүүжээ. Нөхцөл байдал хурцадмал хэвээр байдалтай байна. Одоогийн байдлаар амь насаа алдсан хүмүүсийг оршуулах ажиллагаа эхэлж байна хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ