Хоёр толгойтой охины хагалгаа амжилттай боллоо

Афганистаны эмч нар хоёр толгойтой охинд анх удаа амжилттай хагалгаа хийлээ. Энэ төрлийн хагалгаа нь улсдаа тун ховорт тооцогддог юм. Хагалгаанд орсон охин хоёр сар гарантай. Одоо охины биеийн байдал сайн байгаа хэмээн эмч нар нь мэдээлэв.
Эмч нарын хэлж буйгаар тархи бол хамгийн чухал эрхтэн, олон төрлийн мэдрэлийн судсуудаар холбогдсон байдаг. Тиймээс жирийн хагалгаанаас их хүндхэн болсон гэв. Асрээ Гул охин дээрээ ихэр эгч нартай бөгөөд тэр ч бас ихэр байх байсан хэмээн эмч нар оношлоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ