Өмнөд Солонгос Умардуудтай хэлэлцээ хийхийг санал болголоо

Өмнөд Солонгосын тал Хойд Солонгосын удирдлагуудад хандан Кесоны аж үйлдвэрийн бүсийг нээх талаар хэлэлцээ хийхийг санал болголоо. Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны төлөөлөгч Ким Хён Сек хэлэхдээ “Хэрэв Хойд Солонгосын тал Кесоны бүсийг хаалттай хэвээр байлгасан тохиолдолд байдал улам ч хэцүүхэн болно” хэмээн хэллээ. Гэхдээ тэрбээр энэ саналыг хүлээж авахгүй бол юу болох талаар хэлээгүй байна.
Кесоны аж үйлдвэрийн бүс нь хоёр Солонгосыг нэгтгэж байгаа хамгийн гол энх тайван байгаагийн бэлэг тэмдэг юм. Гэтэл энэ хэсгийг хааж орхисон нь байдлыг ээдрээтэй, хүндхэн байдалд оруулна хэмээн үзэж байгаа. Кесоны энэхүү аж үйлдвэрийн бүсэд 53 мянган хүн ажилладаг бөгөөд Хойд Солонгос энэ бүсийг хаасан цагаас хойш тэндхийн ажилчид бүгд ажилгүй болоод байгаа юм. Кесоны аж үйлдвэрийн бүсийг 2003 оноос нээсэн билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ