Япончууд гал тасрахааргүй боллоо

Япон улсын тоомоохонд тооцогдох “Фукушима” атомын цахилгаан станцад 2011 онд дэлбэрэлт болсноос хүн амын эрүүл мэндэд төдийгүй улс орны эдийн засагт томоохон өөрчлөлт гарсан. АЦС-ын дэлбэрэлтээс үүдэлтэйгээр тус улсад эрчим хүчний асуудал үүсэх болсон. Энэ дагуу эрчим хүч зөөвөрлөгчийн хэрэгцээ өссөнтэй холбогдуулан шинэ төрлийн эрчим хүчний эх үүсвэр эрэлхийлж байгаа билээ. Тэгвэл тэдний дараагийн сонголт нь занарын хийг эрчим хүчинд ашиглах боломжийг сонирхож байгаа юм.

Энэ тухай японы худалдаа эрчим хүчний яамны төлөөлөгч Сумита Такаюки ОХУ-ын Южно-Сахалинск хотноо болсон “Сахалины нефть хий 2013” чуулган дээр хэлсэн үгэндээ мэдээлсэн. Түүний хэлснээр 2011 онд “Фукушима”-гийн ослын дараа тус оронд бараг цөмийн бүх боловсруулалт зогсож, ямар эрчим хүчний зөөвөрлөгчтэй ажиллах вэ гэдэг асуудал гарч ирээд байлаа.

Дээр дурдсан асуудлаас гадна Японы эрчим хүчний хэрэглээ сүүлийн гурван жил, жилд 20 тонн хүртэл өсч, эрчим хүч тээвэрлэлтийн үнэ европтой харьцуулахад илүү давуу түвшинд хүрээд байгаа.

Тиймээс Занарын хийг ашиглах нь АЦС-гүй болсон арлын орны хувьд хамгийн зөв гэж хэлж болох гарц болоод байгаа. Байгалийн гаралтай энэхүү хийгээр, багагүй ашигтай ажиллаж чадаж буй улс бол Австрали билээ. Япон харин занарын хийг ашиглах тал дээр Канад улстай хамтрах төлөвтэй байна. Канадаас Япон руу занарын хий нийлүүлэх бөгөөд энэ нь өмнө нь хийгдэж байгаагүй томоохон экспорт болон Азид нийлүүлэх хамгийн томоохон зах зээл болж буй. Энэхүү гэрээ хэлцлийг Японы ерөнхий сайд Шинзо Абэ болон Канадын засгийн газрын тэргүүн Стефан Харпернар баталгаажуулаад буй. Тэд саяхан Оттава хотноо уулзалт хийсэн ба энэ үеэр хий нийлүүлэлтийн талаар нэлээд нухацтай яриа өрнүүлжээ. Хоёр улсын хооронт татсан хоолойгоор хий нийлүүлэгдэх бөгөөд хоолойг нь 2018 он гэхэд ашиглалтад оруулна хэмээн төлөвлөөд буй.

Японы тал 2020 он гэхэд хийгээ ашиглаж эрчим хүч үйлдвэрлэж эхэлнэ. Хойд Америкаас Япон руу нийт хийн 30 орчим хувийг нийлүүлэх болж байна. Харин жил бүр есөн сая тонн хий нийлүүлэхийн 17 хувийг АНУ-аас өгч байхаар болжээ. Ингэснээр япончууд Австрали болон АНУ-аас авч буй үнээс хамаагүй багабуюу өрсөлдөхүйц ханш бүхий нийлүүлэлт бий болж ирнэ. Гэхдээ энэхүү арилжааны талаар ихээхэн дэлгэрэнгүй мэдээлэл хараахан цацагдаагүй байгаа.

Гэхдээ Японы компаниуд аль хэдийнэ Канадын баруун эрэгт очин, хий нийлүүлэх хоолойн ажлаа эхлүүлэхэд бэлтгэж байна.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ