Орос, АНУ хоёр Сирийн тухай тогтоолын төслийг зөвшилцөв

Орос, АНУ хоёр Сирийн тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын төслийг зөвшилцөв. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын мэдэгдсэнийг иш татан хэвлэлд ингэж мэдээлжээ. Химийн зэвсгийг устгах болзлыг зөрчсөнтохиолдолд хүч хэрэглэхийг тогтоолын төсөлд заагаагүй байна. Лавровын тодруулан тайлбарласнаар, хэрвээ зөрчил илэрвэл, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлүүнийг тусад нь хэлэлцэж, гаднаас цэргийн хүч хэрэглэх гэвэл, бас нэг тогтоох гаргах шаардлагатай ажээ.
Тогтоолд хамтран ажиллахыг зөвхөн Башар Асадын засгийн газарт төдийгүй, босогчдын бүлэглэлүүдэд ч уриалж байгаг Лавров бас тэмдэглэсэн байна.
Гадаад бодлогын байгууллагын тэргүүний тайлбарласнаар, баримт бичгийг “бүр ойрын хугацаанд” НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хэлэлцүүлэхээр оруулахажээ.
Есдүгээр сарын эхээр Сирийн засгийн газар тус оронд байгаа химийн зэвсгийн нөөцийг олон улсын хяналттайгаар бүрэн устгахыг зөвшөөрсөн юм. Наймдугаар сарын 21-ндхимийн зэвсэг хэрэглэсэн гэж Башар Асадын дэглэмийг буруутгасан АНУ-ын зүгээс цэргийнхүч хэрэглэх аюул бий болсон нөхцөлд Оросын санал болгосон энэ алхамыг Сирийн тал зөвшөөрсөн юм. Ийм зэвсэг хэрэглэснээр 1500 хүн амь үрэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ