Угаалгын машинд амиа алдсан хоёр хүүхдийг өөрсдийгөө “мушгих” боломжгүй гэжээ

Хятадын Цяньши мужид нэгэн ээдрээтэй, эмгэнэлтэй хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Хоёр, гурван настай нэгэн айлын хоёр хүүхэд угаалгын машинд орж тоглож байгаад амиа алдсан явдал олон нийтийг цочироогоод байгаа.“Синьхуа” агентлагийн мэдээлснээс үзвэл хоёр хүүхэд угаалгын машинд ороод дотроосоо таглааг нь хаахад гэнэт ажиллах товчлуур дарагдаж, хүүхдүүдийн аминд хүрсэн аж.
Тухайн үед хүүхдүүдийн эх гал тогоонд хоол бэлдэж, харин эцэг нь хөгжим сонсож байсан гэнэ. Мөн хоёр хүүхдийн дүү нь гэртээ тоглож байжээ. Эцэг эх нь хоёр хүүхдээ харагдаагүйг анзаарсан ч гудамжинд тоглож байгаа юм болов уу гэж бодоод тоогоогүй аж.
South China Morning Post-ийн илүү дэлгэрэнгүй мэдээллээс үзвэл угаалгын машин балкон дээр байсан бөгөөд эх нь хүүхдүүдээ хайхаар гадагш гараад эргэж ирэхдээ угаалгын машин цусанд хутгалдсныг анзаарч, нээж үзэхэд хоёр хүүхэд нь нас барчихсан байж. Хоёр хүүхдээ үхчихснийг харсан эх нь ухаан алдан унаж, эцэг нь хөршийнхөө хамт хүүхдүүдийг угаалгын машинаас гаргаж авчээ.
Цагдаа нар энэхүү явдлыг золгүй тохиолдол гэж таамагласан гэнэ. Учир нь хүүхдүүдийн эцэг эх түвшин хүмүүс аж. Гэхдээ эцэг эх нь хоёулаа ажилгүйг бас анзаарч үзэх ёстой зүйлүүлийн нэгд тооцжээ. Цагдаа нарын шалгалтаар угаалгын машины таглааг хаахад заримдаа өөрөө автоматаар ажиллаж буй нь ажиглагдсан ажээ. Гэвч Haier брэндийн төлөөлөгчийн мэдэгдснээр бол хүүхдүүдийн нийлбэр жин 24 кг тул угаалгын машин усаа шахахгүй, өөрөөр хэлбэл ажиллах ямар ч үндэслэлгүй гэнэ. Тиймээс энэ хэргийг цагдаа нар шалгаж эхэлсэн байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ