Энрико Летта Италийн ерөнхий сайд боллоо

Өнөөдөр Италийн ерөнхий сайдаар Энрико Леттаг томилсон байна. Ингэснээр Энрико Летта Жиоржио Наполитаногийн засгийн газрын тэргүүнээр ирэх долоон жилд ажиллахаар боллоо.  Тэрбээр өмнө нь Ардчилсан намын орлогч даргаар ажиллаж байсан. Шинээр томилогдсон ерөнхий сайдыг Италийн ерөнхийлөгч Ром дахь ордондоо хүлээн авч, хаалттай уулзалт хийжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард болсон сонгуулиар улстөрийн байдал мухардалд орж, гүйцэтгэх засаглалыг удирдах хүнийг томилж чадаагүй байсан. Харин одоо засгийн газар бүрэлдэж хүссэн шинэчлэлээ хийх боломж тэдэнд нээлттэй боллоо гэж үзэх хүмүүс цөөнгүй байна.  Энрико Летта “ Итали төсвөө танасан, хэмнэх цаг удахгүй дуусна. Бид Италийг нэн даруй өөрчлөх ёстой” гэж ярьжээ.

Өдгөө 46 настай Энрико Летта нь 1998 онд Италийн түүхэн дэх хамгийн залуу сайдаар, 32 насандаа томилогдож байжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ