Дээд шүүх АТГ-ын мөрдөн байцаагчийн хэргийг цагаатгав

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой нарын гурван хүнд холбогдох хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцсэн байна.
Тэднийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас хоёр дахь удаагаа шалгасан ч хэрэг нь тогтоогдоогүй учраас шат шатны шүүхээс цагаатгасан юм.
Сэлэнгэ аймгийн орлогч прокуророор ажиллаж байсан Ш.Болд-Эрдэнэ “Хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө” хэмээн бусдаас авлига авсан бөгөөд шүүх тэдний гэм буруутайг тогтоож, хорих ял оноосон байдаг. Гэвч Ш.Болд-Эрдэнэ суллагдмагцаа хэргийг нь шалгасан байцаагчаа гүтгэж дээрх албанд хандсан юм.
Тэрбээр Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд гаргасан гомдолдоо “Мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, нотлох баримт цуглуулах ажиллагаанд оролцсон ЭЦГ-ын ажилтан, дэд хурандаа Г.Ганболд, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа Н.Өлзийсайхан нар хууль бусаар нотлох баримт бүрдүүлж баривчилсан, эрүү шүүлт тулгасан” гэжээ.
Тэгвэл шат шатны шүүх тэдний гэм буруутай эсэх нь нотлогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгосон бол Дээд шүүх ч мөн хэрэгсэхгүй болгожээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ