Дэлхий дээрх цорын ганц цэнхэр арьстан таалал төгслөө

Америкийн иргэн, цэнхэр арьст Пол Карасон 63 насандаа зүрхний шигдээсээр Вашингтонд таалал төгссөн талаар эх сурвалж мэдээлжээ.
Тэрбээр 15 жилийн өмнөөс дерматит өвчнөө эмчлэхээр коллиод мөнгөний бэлдмэл ууж эхэлснээс хойш аргироз өвчнөөр өвджээ.

Бие организмд мөнгө удаан хуримтлагдсаны улмаас энэ өвчнөөр өвдсөн хүний арьс нь саарал хөх өнгөтэй болдог юм байна. Түүний талаар анхлан 2008 онд хүмүүс мэдэж эхэлсэн юм. Тэрбээр өөрийнх нь гадна төрхөөс болоод хүмүүс ялгаварлан гадуурхах болсон тул Ореганогоос Калифорни рүү нүүж байсан түүхтэй. Гэсэн хэдий ч хаа ч очсон хүмүүс сонирхож, гайхширах нь зогсохгүй байсан тул гэртээ бүгдэг байсан хэмээн ярьж байсан юм.

Түүний арьс нэг л өдөр хөх болчихоогүй. Удаан хугацаанд хувиран өөрчлөгдсөн. Эхлээд өөрийнхөө арьсны өнгийг өөрчлөгдөж байгааг анзаараагүй байсан бөгөөд уулзаагүй удсан хамаатных нь хүн түүнд чиний арьс цэнхэр болчихжээ хэмээн хэлснээр энэ ховор өвчнөөр өвдсөнөө мэджээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ