Обама, Рухани хоёр утсаар

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Ираны ерөнхийлөгчХасан Рухани нар утсаар ярьжээ.Ройтерсагентлаг Обамагийн өөрийнх нь хэлснийг иш татан өчигдөр ингэж мэдээлсэн байна.

1979 оноос америк, ираны ерөнхийлөгч нар анх утсаар ярьсныг Обама тэмдэглэжээ.Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулахад чиглэсэнхамтын үйл ажиллагааны асуудал хэлэлцлээ гэж америкийн төрийн тэргүүн хэлсэн байна.

Руханийн тамгын газар ийнхүүутсаар ярьсныг нотлоод,энэ нь АНУ, Ираны хоорондын цаг үеийн маргаантай асуудлуудыг шийдвэрлэх үндсийг тавьж,ирээдүйд бүс нутгийн асуудлаар хамтран ажиллах боломж олгоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Ираны ГХЯ-ны тэргүүн Жавад Зарифтай“зургаагийн” гадаад бодлогын байгууллагын тэргүүн нар Нью-Йоркт хэлэлцээхийснийдараа өдөр Обама, Рухани нар ийнхүүутсаар ярьсан байна.Хэлэлцээний төгсгөлд талуудбага зэрэг өөдрөг бодолтой байгаагаа илэрхийлэ,яриа оновчтой байдалд болсныг тэмлэглээд, аравдугаар сард Женевт болсон хэлэлцээний ээлжит үеийн тухай тохиролцжээ.

Түрүүнд нь америкийн засаг захиргаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йоркт бас ирсэн Рухани болон Обамагийн уулзалтыгзохин байгуулах санал тавьсан юм.Гэвч Ираны тал саналыг хүлээн авахаас татгалзаж, ийм уулзалт хийх нь “маш хэцүү” байх болно гэж дурджээ.

ХасанРухани2013 оны зун Ираны ерөнхийлөгчийн албан тушаалд орсон юм. Тэр харьцангуй аядуу улс төрчид тооцогддог бөгөөдӨрнөдтэй харилцаагаа сайжруулахын тулд цөмийн хөтөлбөрийг зарим талаар өөрчлөх боломжтой гэдгийг тэрхэлж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ