Манай гарагийн ховор гэрэл зураг

Нарны тохиромжтой байрлал нь Санчир гаригийн цагирагуудын сүүдэрт байх үед манай гаригийн гэрэл зургийг авах боломжийг сансрын “Cassini” аппаратад олгожээ.
Яг энэ агшинд тандагч аппарат Дэлхийгээс 1,5 тэрбум километрийн зайд байсан байна. Тэндээс манай гариг жижигхэн, цайвар хөх өнгийн цэг шиг юм харагдаж байжээ.
Нар бүтэн хиртсэн нь л (Санчир гаригт халхлагдсан байжээ) энэ хосгүй зургийг авах боломж олгосон байна. Ер нь сансрын аппаратуудад ийм зураг авах боломж байдаггүй бөгөөд учир нь мэргэжилтнүүд нарны шууд гэрэлд оптикийн тоног төхөөрөмж гэмтэхээс болгоомжлон, аппаратыг нарны зүг эргүүлдэггүй байна.
Тэр өдөр Буд гаригийн тойрог замд байсан автомат “Messenger” станц Дэлхийн гэрэл зургийг дамжуулжээ. Мэргэжилтнүүд янз бүрийн тохиргоо хийх аргаар засвар хийх гэж оролдож байсан ч, эдгээр зурагт манай гариг маш жижигхэн харагдаж байна.
Сансрын автомат “Cassini” аппаратыг НАСА, Европын сансрын агентлаг, Италийн сансрын агентлаг бүтээжээ. Уг аппаратыг 1997 оны аравдугаар сарын 15-нд хөөргөсөн бөгөөд Санчир гариг, түүний дагуул, цагирагуудыг судлах гол зорилготой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ