Оросын тагнуулч Голландын шоронд ял эдлэж байна

Голландын өмнөх гадаад харилцаан яамны  ажилтан байсан Реймонд Поитрейд Голландын шүүхээс 12 жилийн ял оноолоо. Түүнийг улсын чухал нууц материалын Орос руу илгээсэн, Оросын тагнуулч хэмээн  баривчлан хорьжээ.

Өдгөө 61 настай Реймонд Поитрейг Голландын улсын нууцын зэрэглэлтэй НАТО-ын Ливид хэрэглжүүлэх хөтөлбөр зэргийг Орос руу дамжуулсан гэж үзэж байгаа. Түүнтэй холбогдох хоёр Герман хүн байгаа бөгөөд тэдэнд ч мөн ял шийтгэл төлөвлөн мөрдлөгө эхлүүлсэн байгаа аж. 

Голландын шүүхээс Реймондийг энэ хэргийг яалт ч үгүй тагнуулын төвшинд хийгдсэн “ Энэ хэргийг зүгээр л санхүүгийн зорилгоор хийгээгүй” гэж үзэж байгаа юм. Оросууд руу дамжуулсан гэх тэрхүү материалд зөвхөн Европын холбоо болоод НАТО-ын төлөвлөгөөнөөс гадна тус улсын улс төр, цэрэг армитай холбоотой хэд хэдэн чухал мэдээ мэдээлэл багтаж байгаа ажээ.  

Х.Төгөл 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ