Экс Ерөнхий прокурор "Нууц хүү"-гийн эцэг мөн боллоо

Солонгос улсын экс Ерөнхий Прокурор Че Дунг Уголон жилийн туршид ёс суртахууны томоохон зөрчил гаргаж, гэр бүлээсээ гадуур харьцаа үүсгэж , 11 настай хүүтэй болсон нь батлагдлаа.

Энэ тухай хэргийг шалгаж байгаа Сөүл хотын мөрдөн байцаах төв газраас мэдээлэл хийж, экс Ерөнхий Прокурор Че Дунг Уг нь сүүлийн жилүүдэд нууц хүүгийнхээ ээж болсон Им хэмээх бүсгүйн ажиллуулдаг ресторан ,кофены газруудаар олон удаа үйлчлүүлж байсан төдийгүй 2010 онд Им бүсгүй ,тухайн үед Пусан хотын Ерөнхий Прокурорийн албан тушаалыг гүйцэтгэж байсан экс Ерөнхий Прокурорийн ажил дээр очиж , түүний эхнэр нь тус өрөөнд нэвтгрүүлэхийг шаардаж , хамгаалалтын ажилтнууд оруулахгүй гэхэд нь утсаар яриулж өг гэх мэтээр маргаан үүсгэж байсан нь батлагджээ. Им бүсгүй дээрх мэдээлэл гарсан даруй олны нүднээс нуугдаж , цагдаагийн байцаалт авахаар дуудахад ирэхгүй байгаа бол эцэг тогтоох шинжилгээ өгнө, энэ тухай мэдээллийг хамгийн анх цацсан Чусон Илбу сонинг шүүхэд өгнө хэмээн мэдэгдэж байсан бол экс Ерөнхий Прокурор, цагдаагийн газар мэдүүлэг өгөхөөс мөн татгалзаж байгаа ажээ. Тийм болохоор экс Ерөнхий Прокурор нь гэр бүлээсээ гадуур харьцаа үүсгэж , хоёр дахь эхнэрээ авсан одоогийн байдлаар нь батлагдлаа хэмээн Сөүл хотын мөрдөн байцаах төв газраас мэдээлсэн байна.

www.mglradio.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ