Орост эдийн засгийн хямрал нүүрлэж мэднэ

Оросын эдийн засагт бий болоод байгаа байдал хямрал болж даамжирч мэднэ хэмээн Оросын Сангийн сайд асан,Иргэний санаачлагын хорооны дарга Алексей Кудрин үзэж байна.

“Өсөлтийн хурдац тэг болж, хөрөнгө оруулалт хасах үзүүлэлттэй байгаа нь хямралын шинж тэмдэгмөн болов уу. Гэхдээ энэ нь одоогоор хямрал биш. Гадаад нөхцөл байдал таагүйтвэл, энэ нь хямрал болж мэдэх юм” гэж Кудрин олон улсын мэтгэлцээний “Валдай” клубын хуралдааны завсарлагаар хэлснийг хэвлэлд дурджээ.

Улс орны хөрөнгө оруулалтын уур амьсгалыг өөрчлөх хэрэгтэй гэж хуучин сангийн сайд үзэж байна.

“Бид хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлж өгсөнгүй. Асуудал зөвхөн мөнгө үрэхэд байгаа юм биш. Хувийн хөрөнгө оруулагчид ахиухан мөнгө зарцуулах ёстой. Тэдний хувьд эдийн засаг болон уур амьсгал ойлгомжтой, прогноз хийж болохуйц байх ёстой. Хямрал нэг л нүүрлэвэл хэдэн жилээр сунжирна, энэ нь нэгэнт ойлгомжтой” гэж Кудрин онцлон тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ